Монгол-Малайзын парламентын бүлгийг Л.Оюун-Эрдэнэ ахалж, Х.Баттулга гишүүнээр ажиллаж байна

0 comments
Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтийн дагуу УИХ дахь Монгол-Малайзын парламентын бүлгийн даргаар томилжээ. Монголын Парламентын Бүлгийн Гүйцэтгэх хорооны даргын 2026 оны тавдугаар сарын 14-ний захирамжаар уг томилгоог хийсэн байна.

Тавдугаар сарын 8-нд хүсэлтээ хүргүүлжээ

Томилгоог Монголын Парламентын Бүлгийн дүрмийн 6.9.4 дэх заалт болон Л.Оюун-Эрдэнийн 2026 оны тавдугаар сарын 8-ны УИХ-03/5129 дугаар албан бичгийг үндэслэн шийдвэрлэжээ.

Дүрмийн 6.9.4-т УИХ дахь хоёр талын парламентын бүлэг байгуулж, даргаар ажиллах тухай гишүүдийн хүсэлтийг хүлээн авч, холбогдох захирамжаар шийдвэрлэхээр тусгасан байна.

Ингэснээр Л.Оюун-Эрдэнэ өөрийн гаргасан хүсэлтийн дагуу Монгол-Малайзын парламентын бүлгийг ахлахаар болсон аж.

Бүлгийн бүрэлдэхүүнд Х.Баттулга, Л.Гантөмөр нар багтжээ

Монгол-Малайзын парламентын бүлгийн дэд даргаар А.Ганбаатар, Ж.Батжаргал нар ажиллаж байна.

Харин бүлгийн гишүүдээр:

  • Х.Баттулга
  • Г.Ганбаатар
  • Ч.Лодойсамбуу
  • Л.Гантөмөр
  • Ц.Сандаг-Очир нар ажиллаж байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй