Британийн домогт жүжигчин, хоёр удаагийн “Оскар”-ын эзэн Энтони Хопкинс 88 насандаа уран бүтээлийн шинэ хуудсаа нээж, сонгодог хөгжмийн зохиолчоор албан ёсоор дебют хийж байна.
Variety-ийн мэдээлснээр, Хопкинс нэр хүндтэй хөгжмийн лейблтэй анхны том гэрээгээ байгуулж, дебют цомгоо гаргахаар болжээ. Цомгийн нээлтийн өмнө тэрээр анхны синглээ олон нийтэд танилцуулсан байна.
Жүжигчин өөрийн хувьд хөгжим хамгийн анхны том мөрөөдөл байсан гэж ярьжээ. Тэрээр амьдралынхаа турш хөгжим бичиж ирсэн бөгөөд зарим бүтээл нь олон арван жилийн турш өөртэй нь хамт “амьдарсаар” байсан гэж онцолсон байна.
Life Is a Dream цомог наймдугаар сард гарна
Хопкинсын шинэ цомогт түүний бараг 60 жилийн турш бичсэн оркестрын бүтээлүүд багтах аж. Анхны сингл Bracken Road нь жүжигчний Өмнөд Уэльст өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамжаас сэдэвлэсэн хөгжмийн бүтээл юм.
Энэ зохиол Hopkins’ 1947: Suite for Solo Piano and Orchestra нэртэй зохиогчийн сюитэд багтжээ. Цомгийн бичлэг дээр Хопкинс дэлхийд танигдсан хөгжимчидтэй хамтран ажилласан байна.

Түүний бүрэн хэмжээний анхны хөгжмийн цомог Life Is a Dream буюу “Амьдрал бол зүүд” 8-р сарын 21-нд худалдаанд гарахаар төлөвлөгджээ.
Шинэ уран бүтээлийн чиглэлээ эхлүүлсэн ч Энтони Хопкинс жүжигчний карьераа дуусгаж буйгаа зарлаагүй. Тэрээр хэд хэдэн кино төсөл дээр ажилласаар байгаа бөгөөд цаашид урлагийн замналаа жүжиг, хөгжим хоёроор зэрэг үргэлжлүүлэх бололтой.