Бэк “Eurovision Asia”-гийн тайзнаа Монгол Улсыг төлөөлнө

0 comments
Бэк

Дуучин Бэк буюу Г.Мөнхбаяр анх удаа зохион байгуулагдах “Eurovision Song Contest Asia” уралдаанд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцохоор болжээ. Энэ талаар “Eurovision”-ий албан ёсны цахим хуудсаар 2026 оны аравдугаар сарын 1-нд мэдээлсэн байна.

Түүний уралдаанд дуулах бүтээлийг үзэгчдийн санал оролцуулан сонгох бөгөөд Монголын үндэсний сонгон шалгаруулалтыг тусгай нэвтрүүлгийн хэлбэрээр зохион байгуулах аж.

Уралдааны дууг аравдугаар сарын 10-нд сонгоно

“CNBC Mongolia” телевиз үндэсний сонгон шалгаруулалтын тусгай нэвтрүүлгийг аравдугаар сарын 10-ны 21:00 цагт үзэгчдэд хүргэнэ. Нэвтрүүлгийн үеэр Бэк хэд хэдэн бүтээлээ толилуулж, тэдгээрээс “Eurovision Asia”-д дуулах дууг сонгох юм байна.

Монголын төдийгүй олон улсын үзэгчид сонгон шалгаруулалтад саналаа өгөх боломжтой бөгөөд нэвтрүүлгийг “Eurovision”-ий албан ёсны YouTube сувгаар мөн шууд дамжуулахаар төлөвлөжээ.

Ийнхүү Г.Мөнхбаяр анхны “Eurovision Song Contest Asia” уралдаанд Монгол Улсыг төлөөлөх уран бүтээлчээр тодорч, харин түүний тайзнаа дуулах дуу аравдугаар сарын 10-нд эцэслэгдэхээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй