Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгийд сурагчдад монгол хэлээ сайн сурахыг захилаа

0 comments
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтнууд болон сурагчидтай уулзлаа.

Уулзалтын үеэр тэрбээр хүүхэд, багачуудыг мэдлэг боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэхийн төлөө ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудад талархал илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч сайн багш, ажилтнуудаас чадвартай шавь төрж, чадвартай иргэдээс улсын хөгжил хамаардаг гэдгийг онцолж, багш, ажилтнуудын үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй чухал болохыг хэлжээ.

У.Хүрэлсүх хүүхдүүдэд монгол хэлээ сайн сурахыг захилаа

Мөн сурагчидтай уулзахдаа төрөлх монгол хэлээ сайн сурахыг захисан байна. Эх хэлээ сайн эзэмшсэнээр ирээдүйд хүссэн мэргэжлээ сонгон суралцах, өсөн дэвжих, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах илүү олон боломж нээгдэнэ гэдгийг тодотгожээ.

Түүнчлэн Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол хэлээ сурах нь эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх, эх орныхоо иргэн байхын нэг баталгаа гэдгийг хэлж, сурагчдад сурлагын амжилт хүссэн байна.

У.Хүрэлсүх хүүхдүүдэд монгол хэлээ сайн сурахыг захилаа
У.Хүрэлсүх хүүхдүүдэд монгол хэлээ сайн сурахыг захилаа

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй