Есдүгээр сарын 01-нээс ЕБС-иудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллаж эхэлнэ

0 comments
Хүүхэд хамгаалагч цагдаа

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль болон сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зорилготой “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллахаар боллоо. Уг хариуцлагатай албанд цагдаа болон дотоодын цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд томилогдон ажиллах юм.

“Хүүхэд хамгаалагч цагдаа”-гийн үндсэн чиглэл

Хууль зүй, дотоод хэргийн сайд өнөөдөр тус албанд ажиллах албан хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзсан бөгөөд ахмад ажилтнууд дараах үндсэн чиглэлээр үүрэг гүйцэтгэнэ:

  • Эрсдэлийг бууруулах: Сургууль болон сургуулийн ойр орчны аюулгүй байдлын эрсдэлийг илрүүлж, бууруулах;
  • Мэдээлэх, урьдчилан сэргийлэх: Үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, мансууруулах бодис болон цахим гэмт хэрэг зэрэг эрсдэлийн талаар шуурхай мэдээлэх;
  • Хүүхэд хамгаалал: Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэн хамгаалж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөх;
  • Сургалт, нөлөөлөл: Эцэг эх, багш, сурагчдад зориулсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах;
  • Хамтын ажиллагаа: “School police” болон “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг дэмжин ажиллах.

Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангахад төр, байгууллагаас гадна иргэн бүрийн оролцоо чухал тул нийгмийн бүхий л орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд олон нийтийг идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй