БНХАУ-д болох 2027 оны 20 хүртэлх насны (U20) Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өнөөдөр /2026.08.31/ албан ёсоор эхэллээ. Энэхүү тэмцээний эхний тоглолтоо Монгол Улсын U20 насны хөлбөмбөгийн шигшээ баг Умард Марианы арлуудын шигшээгийн эсрэг хийж, 7:0-ийн харьцаатайгаар илт илүүрхэн хожил байгууллаа.
Азийн аваргын урьдчилсан шатны эхний тоглолтод Монголын шигшээ багаас Э.Молор хоёр бөмбөг оруулсан бол Б.Сүлд-Эрдэнэ, Д.Даян, Н.Эрдэнэбаатар, Э.Энэрэл, Ё.Жэйсон нар тус бүр нэг гоол оруулж, багтаа ач холбогдол бүхий ялалтыг авчирлаа.
Урьдчилсан шатны 11 хэсгийн тоглолтод өрсөлдөж буй Монголын U20 шигшээ багийн дараагийн тоглолт ирэх есдүгээр сарын 6-ны өдрийн 13:00 цагаас Гуамын шигшээ багийн эсрэг болох хуваарьтай байна.