Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагад өөрчлөлт орж, Г.Батбаяр тус байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэхээр болжээ. Тэрбээр БНМАУ-ын баатар, Монголын анхны сансрын нисгэгч, Батлан хамгаалахын сайд асан Ж.Гүррагчаагийн хүү юм.
Зам, тээврийн сайдын 2026 оны есдүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар өмнөх дарга Э.Төрбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Батбаярт ИНЕГ-ын даргын үүргийг түр хариуцуулсан байна.
Ажлыг есдүгээр сарын 18-нд хүлээлцжээ
Эх сурвалжид дурдсанаар Зам, тээврийн сайд “Э.Төрбаярыг ажлаас чөлөөлөх тухай” Б/04, “Г.Батбаяраар албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/05 дугаар тушаалыг тус тус гаргажээ.
Үүний дагуу ИНЕГ-ын даргын ажлыг есдүгээр сарын 18-ны 16:40 цагт тус газрын 204 тоот хурлын танхимд албан ёсоор хүлээлцсэн байна.
Ингэснээр Г.Батбаяр ИНЕГ-ын даргын албан үүргийг түр хугацаанд хэрэгжүүлж эхэлжээ. Харин байнгын даргаар томилсон эсэх талаар эх мэдээлэлд дурдаагүй байна.
