АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Google” компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичайгаас Атлантын далайг “Трампын далай” (Trump Ocean) болгон өөрчлөхийг хүссэн боловч татгалзсан хариу авсан тухайгаа мэдэгдлээ. Америкийн төрийн тэргүүний хэлснээр, тус компанийн удирдлага уг далай хэт олон улс орны эрэг хөвөөг дайран өнгөрдөг тул боломжгүй хэмээн тайлбарласан байна. Энэ талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Трамп энэхүү түүхээ Өмнөд Каролина мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ хуваалцжээ. Эцэст нь тэрээр Атлантын далайг хуучин нэрээр нь үлдээхийг санал болгоод, Номхон далайн нэрийг “Америкийн далай” болгон өөрчилбөл Европчуудын зүгээс дургүйцэл дагуулж магадгүй хэмээн хошигносон байна.
Өмнө нь Трамп Мексикийн буланг “Америкийн булан”, харин Онтарио нуурыг “Америк нуур” болгон өөрчлөх захирамжид гарын үсэг зурж байсан билээ. Эдгээр өөрчлөлт нь АНУ-ын холбооны байгууллагуудын хэрэглээ болон холбооны албан ёсны газрын зургуудад хамаардаг юм.
Түүнчлэн Дональд Трамп өмнө нь Атлантын болон Номхон далайг өөрийнхөө нэрээр эсвэл “Америкийн далай” хэмээн өөрчлөх боломжийн талаар ярьж байсан тухай өмнө нь мэдээлэгдэж байв.
