Илон Маск Их Британийг худалдаж авах талаар тоглоом болгон асуув

0 comments
Илон Маск

Америкийн миллиардер, бизнесмен Илон Маск Х сүлжээнд Их Британи улсыг ямар үнээр худалдан авч болох тухай тоглоом болгон асуужээ.

Тэрээр сатирик “The Babylon Bee” цахим хуудасны “Маск иргэдэд үг хэлэх эрх чөлөөг нь эргүүлэн олгохын тулд Их Британийг худалдаж авахаар болжээ” гэсэн шог мэдээний дор “Хэдэн ам.долларын үнэтэй вэ?” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байна.

Сонирхолтой нь, тэрээр 2017 онд нэгэн хэрэглэгч түүнд Twitter сүлжээг худалдаж авахыг санал болгох үед яг энэ асуултыг асууж байсан бөгөөд хожим нь үнэхээр тус платформыг худалдан авсан түүхтэй.

Илон Маск Их Британийг худалдаж авах талаар асуув

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй