Х.Нямбаатар “энгийн хүн”-ий дүрээр эргэн ирэхийг хичээж байгаа ч олон нийт хариуцлага шаардсаар байна

0 comments
Х.Нямбаатарын цахим эргэн ирэлт ба олон нийтийн шаардлага

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар сүүлийн өдрүүдэд цахим орчинд эргэн идэвхжиж, өөрийн өдөр тутмын амьдралаа харуулсан “энгийн хүн”-ий контент нийтэлж эхэллээ. Тэрээр гэртээ банштай цай хийж буй бичлэг нийтэлсэн нь зарим иргэдийн дэмжлэгийг авсан ч олон нийтийн зүгээс түүнийг хотын захирагчаар ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн төслүүд, төсөв хөрөнгийн зарцуулалтад хариуцлага хүлээхийг шаардсан шүүмжлэл өрнөж байна.

Иргэдийн шүүмжлэл болон гол шаардлага:

  • Дуусаагүй бүтээн байгуулалт: Сонгинохайрхан дүүрэгт эхлүүлсэн явган хүний гүүрний барилгын ажлыг дуусгахыг иргэд шаардаж байна.
  • Бордюр болон замын төсөв: Явган хүний зам, бордюрын шинэчлэлд их хэмжээний хөрөнгө зарцуулсанд шүүмжлэлтэй хандаж байна.
  • Үерийн далан, дэд бүтэц: 500 тэрбум төгрөгийн төсвөөр үерийн далан, ус зайлуулах хоолой, зогсоолын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэнд татвар төлөгчид хариуцлага нехөж байна.
  • Багийн хариуцлага: Нийслэлийн удирдлагын багт ажиллаж байсан Т.Даваадалай нартай холбоотой асуудалд зөвхөн нэг хүн биш, удирдаж байсан дарга нь хамтдаа хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, олон нийтэд түүний цахим орчинд харуулж буй “банштай цай”-ны PR контент гэхээс илүү Нийслэлийн захирагчаар ажиллахдаа хэрэгжүүлсэн мега төслүүдийн үр дүн, санхүүгийн бодит тайлан, хариуцлага чухал байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй