The MongolZ баг PGL Astana 2026 тэмцээнд G2 Esports-ыг бут ниргэлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The MongolZ

Даваа гараг буюу тавдугаар сарын 11-ний өдөр The MongolZ баг G2 Esports-той халз тулж, 2:0 (Dust 2 13:2, Inferno 19:15) харьцаатайгаар илт давуу ялалт байгууллаа. PGL Astana 2026 тэмцээний хэсгийн шатны хүрээнд “best-of-3” форматаар явагдсан уг тоглолтод ялснаар Монголын баг 2:1 гэсэн амжилттай болж, дараагийн шатанд шалгарах боломжоо ойртууллаа. Харин G2 баг 1:2 гэсэн амжилттайгаар хэсгийн шатны шийдвэрлэх тоглолт руу унаж байна.

Багуудын бүрэлдэхүүн:

G2 Esports:

  • MATYS
  • huNter
  • Nertz
  • SunPayus
  • HeavyGod

The MongolZ:

  • cobrazera
  • mzinho
  • 910
  • bLitz
  • Techno

PGL Астана 2026 тэмцээн тавдугаар сарын 9-нөөс 17-ны хооронд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 16 баг өрсөлдөж байна. Тэмцээний хасагдах шатны (play-off) тоглолтууд тавдугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд явагдах юм. Тэмцээний бүх тоглолт “best-of-3” форматаар явагдах бол аваргын төлөөх шийдвэрлэх тулаан “best-of-5” зарчмаар явагдана. Тэмцээний нийт шагналын сан 1,600,000 ам.доллар бөгөөд The MongolZ баг 1xBet-ийн дэмжлэгтэйгээр тус тэмцээнд оролцож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй