“Харри Поттер” цувралын эхний улирлын трейлер гарлаа — ВИДЕО

2 comments
“Харри Поттер” цувралын эхний улирлын трейлер гарлаа — ВИДЕО

HBO компани шинэ “Харри Поттер” цувралын анхны трейлерийг танилцууллаа. Бичлэгийг компанийн YouTube сувагт нийтэлсэн байна. Төслийн нээлтийг 2026 оны Зул сарын баяраар хийхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний улирал найман ангитай байна.

Трейлер 2 минут 26 секунд үргэлжилнэ. Бичлэгт Үлгэрийн малгай, нэгдүгээр курсын сурагчдын хүлээн авалт, квиддичийн тоглолт болон гол эсрэг дүрүүдтэй учрах мөчүүдийг харуулжээ.

Эхний улирал нь “Харри Поттер ба Философийн чулуу” номоос сэдэвлэх бөгөөд 11 настай Харри өөрийгөө шидтэн болохыг, мөн эцэг эх нь харанхуйн шидтэн Волан-де-Мортын гарт амиа алдсаныг мэдэж буй тухай өгүүлнэ.

Цувралын гол дүрүүдэд Доминик Маклафлин (Харри Поттер), Арабелла Стэнтон (Гермиона Грейнджер), Аластер Стаут (Рон Уизли) нар тоглож байна. Зохиолыг “Succession” цувралаар танигдсан Франческа Гардинер бичжээ.

Ойрын хэдэн долоо хоногт “Нууц өрөө” номоос сэдэвлэсэн хоёрдугаар улирлын зураг авалт эхлэхээр төлөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Ганзориг 9 сар 4, 2026 - 01:48

Киног нь хэдэн ч удаа үзсэн уйдаагүй, цуврал нь бүр илүү гоё, дэлгэрэнгүй болох байх аа

Reply
Сүхбат 9 сар 4, 2026 - 01:52

Эхний улирал нь л гэхэд ийм гоё харагдаж байхад цаашдаа бүр тасархай болох байх оо, шууд үзнэ ээ

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй