Харвард шинжлэх ухаанд хандивласан цогцсын хэсгийг зарсан хэргийн улмаас 53 сая ам.доллар төлнө

0 comments
Харвард

Харвардын их сургууль шинжлэх ухааны судалгаанд зориулан хандивласан хүний цогцсын хэсгийг хууль бусаар авч, зарсан хэрэгтэй холбоотой нэхэмжлэлүүдийг зохицуулахын тулд 53 сая ам.доллар төлөхөөр тохиролцжээ.

Euronews-ийн мэдээлснээр, хэрэг нь Харвардын Анагаах ухааны сургуулийн моргийг өмнө нь удирдаж байсан Седрик Лоджтой холбоотой юм. Тэрээр 2023 онд ажлаасаа халагдах хүртлээ тус моргийг хариуцаж байжээ.

Цогцсын хэсгийг зөвшөөрөлгүй авч зарсан гэж тогтоожээ

Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, Лодж эхнэрийнхээ хамт 2018 оноос эхлэн ажил олгогч, донор болон донорын гэр бүлийнхний мэдэлгүй, зөвшөөрөлгүйгээр цогцсын хэсгүүдийг авч, өөр мужуудад байсан худалдан авагчдад илгээж байсан байна.

Өнгөрсөн 12-р сард Седрик Лоджид найман жилийн хорих ял, түүний эхнэрт нэг жилийн хорих ял оноожээ. Мөн хүний шарилын хэсгийг худалдан авсан зургаан хүнийг хариуцлагад татсан байна.

8-р сарын 17-ны Даваа гарагт Харвард нийт 53 сая ам.долларын хэмжээтэй “хоёр сан” байгуулж, хамтын нэхэмжлэлүүдийг зохицуулах зөвшөөрөл авахын тулд шүүхэд хандана гэж мэдэгджээ. Дараагийн өдөр нь Бостоны шүүх уг тохиролцоог баталсан байна.

Доноруудыг хүндэтгэх тэтгэлэг байгуулна

Харвардын Анагаах ухааны сургууль 2027-2028 оны хичээлийн жилээс эхлэн анатомийн судалгаанд биеэ хандивласан бүх донорт “талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэх” зорилгоор жил бүрийн санхүүгийн тусламжийн тэтгэлэг байгуулна гэж мэдэгджээ.

Зохицуулалтын төлөвлөгөөний дагуу сургууль хохирсон гэр бүлүүдэд Лоджийн гэмт хэргийг буруушаасан мэдэгдэл хүргүүлж, анатомийн донорын хөтөлбөртөө хийсэн өөрчлөлтүүдийг тайлбарлах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй