Цаг агаар сэрүүсэж, хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн зуслангийн бүс рүү зорчих нийтийн тээврийн зарим чиглэлийн үйлчилгээг 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн зогсоохоор боллоо. Иргэдийн зуслангийн бүс рүү зорчих хөдөлгөөн багассан болон аюулгүй байдлыг харгалзан үзэж уг зохицуулалтыг хийж байна.
Уг шийдвэрийн дагуу “Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай” чиглэлийн ЗҮ:1, “Гоодой-Сүхбаатарын талбай” чиглэлийн ЗҮ:2 болон “Баянбулаг-Сүхбаатарын талбай” чиглэлийн ЗҮ:3 маршратуудын автобусны үйлчилгээг ийнхүү түр зогсоож байгаа юм. Харин тухайн бүсэд үлдсэн оршин суугчдын зорчих хэрэгцээг тасалдуулахгүй байх, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Гүнт–Жигжид–Шадивлан-7 Буудал” чиглэлийн ЗҮ:4 автобус иргэдэд үргэлжлүүлэн үйлчилнэ.
