Арваннэгдүгээр сард бүх нийтээр хоёр өдөр амарна

0 comments
11 дүгээр сард бүх нийтээр хоёр өдөр амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу энэ сард бүх нийтийн амралтын хоёр өдөр тохиож, орон даяар амрахаар байна.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь энэ жил арваннэгдүгээр сарын 10-ны мягмар гарагт таарч байна. Монгол бахархлын өдрийг хуулийн дагуу бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр

Түүнчлэн энэ сарын 26-ны пүрэв гарагт Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт өдөр тохионо. Иймд энэ сард нийт иргэд 10 болон 26-ны өдрүүдэд бүх нийтээр амарч, түүхт ой, баярын өдрүүдийг өнгөрүүлэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй