Монголын цахим спортын тэргүүлэх хамтлаг болох “The MongolZ” баг бүрэлдэхүүний өөрчлөлт, шинэчлэлээ үргэлжлүүлэн хийсээр байна. Хоёр тоглогчоо сэлгээний бүрэлдэхүүнд шилжүүлснээр гурван гишүүнтэй үлдээд байсан тус баг сэлгээнд байсан Анарбилэг “cobrazera” Ууганбаярыг үндсэн багтаа эргүүлэн дуудлаа. Үүний зэрэгцээ академийнхаа ирээдүйтэй, 15 настай залуу тамирчин Баярбат “M4k” Төгс-Эрдэнийг үндсэн бүрэлдэхүүнд дэвшүүлэн тоглуулахаар шийдвэрлэсэн байна.
Тамирчин “cobrazera”-гийн хувьд 2026 оны долоодугаар сараас эхлэн сэлгээний сэнтийд суусан бөгөөд саяхан болж өнгөрсөн “FISSURE Playground 3” тэмцээний үеэр Содбаяр “Techno4K” Мөнхболдыг орлон амжилттай тоглож байсан юм. Тэгвэл энэ удаагийн шийдвэрээр тэрээр туршлагатай тамирчны хувиар үндсэн багийн гараанд эргэн гарч байгаа бол академийн шинэ авьяас “M4k” ийнхүү мэргэжлийн өндөр түвшний тэмцээнүүдэд хүч үзэх боломжтой боллоо.
Урьдын адил, баг 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд үргэлжлүүлэн оролцоно.
