Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс (НЭМҮТ) хүүхдийг эм болон ахуйн химийн бодисын хордлогоос урьдчилан сэргийлэхийг эцэг, эх, асран хамгаалагчдад онцгойлон анхаарууллаа.
НЭМ-2024 “Эрдэм шинжилгээний цахим хурлын илтгэлийн эмхэтгэл”-д дурдсанаар 2019 оноос 2024 оны эхний хагас жилийн хугацаанд бүртгэгдсэн химийн хордлогын 2,863 тохиолдлын 52 хувь нь 0–17 насны хүүхдүүд байжээ.
Хордлогын нөхцөл байдал ба статистик үзүүлэлт
- Санамсаргүй хордлого: Хүүхэд өртсөн нийт тохиолдлын 92.5 хувь нь санамсаргүй байдлаар хордсон байна.
- Эрсдэлтэй насны ангилал: Санамсаргүй хордлогод өртсөн 1,378 хүүхдийн 74.8 хувь нь 0–4 насныхан байгаа нь хамгийн өндөр эрсдэлтэй bуйг харуулж байна.
- Ихэвчлэн хорддог бодисууд: Хүүхдүүд ихэвчлэн витамин, даралт болон зүрх судасны эм, хлорамин, белизна (цайруулагч), хулганы хор зэрэг ахуйн хэрэглээний эм, химийн бодист хорджээ.
НЭМҮТ-өөс өгч буй урьдчилан сэргийлэх зөвлөмж
- Эм болон ахуйн химийн бодисыг хүүхдийн гар хүрэхгүй цоожтой шүүгээ, эсвэл өндөр тавиурт хадгалах.
- Химийн бодис, угаагч шингэн, хорыг хүүхдийн анхаарал татах хүнс, ундаа болон усны саванд хийж хадгалахгүй байх.
- Эмийг хүүхдэд “чихэр” гэж ойлгуулахгүй байх, тунг нарийн баримтлах.