Хятадад эмэгтэй өмдөндөө 21 амьд могой нууж хилээр нэвтрүүлэхийг завджээ — ЗУРАГ

0 comments 0 үзэлт
Футянь

Хятадын Шэньжэний гаалийн ажилтнууд 21 амьд могойг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан эмэгтэйг саатуулжээ. Тэр могойнуудыг оймсонд хийж, хөлдөө бэхэлсэн байсан талаар Sina мэдээлсэн байна.

Хэрэг явдал Футянь хилийн боомтод болжээ. Эмэгтэй гаалийн хяналтын бүсээр ямар нэгэн бараа мэдүүлэлгүй нэвтрэх үед өргөн өмд болон хөшүүн, хэвийн бус алхаа нь ажилтнуудын анхаарлыг татсан байна.

Могойнуудыг өвдгөвчний доор нуужээ

Гаалийн ажилтнууд эмэгтэйг зогсоон шалгахад өмднийх нь доороос шилбэнд нь тунгалаг скочоор тогтоосон хар өвдгөвчнүүд илэрчээ. Өвдгөвч тус бүрийн доор хар оймсоор боосон гурван багц байсан бөгөөд дотор нь амьд могойнууд байжээ.

Нийтдээ 21 могой илрүүлсэн байна. Шэньжэний хорио цээрийн хяналтын төвийн мэргэжилтнүүд хураан авсан бүх мөлхөгчийг garter snake буюу подвязочный могойн төрөлд хамаардаг болохыг тогтоожээ.

Хятадад эмэгтэй 21 амьд могой хилээр нэвтрүүлэхийг завджээ

Хятадад харь зүйлд тооцогддог

Эдгээр могойг Хятадад харь зүйлд тооцдог байна. Гаалийн алба холбогдох зөвшөөрөлгүйгээр амьд амьтан, ургамал хилээр оруулахыг Хятадын хууль тогтоомжоор хориглодог бөгөөд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцдог болохыг сануулжээ.

Эмэгтэй могойнуудыг ямар зорилгоор тээвэрлэж байсан болон түүнд ямар шийтгэл ногдуулах талаар мэдээлээгүй байна. Хэргийг цааш хэрхэн шийдвэрлэх талаар ч эх сурвалжид тодорхой дурдаагүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй