АНУ-д эцэг эх нь есөн хүүхдээ нохойн торонд хорьдог байжээ

0 comments
Охайод есөн хүүхдийг нохойн торонд хорьдог байжээ

АНУ-ын Охайо мужид эцэг эх нь нохойн торонд хорьдог байсан есөн хүүхдийг цагдаа нар аварчээ. Энэ талаар The New York Post мэдээлсэн байна. Хууль сахиулагчид 1-13 насны хүүхдүүдийг шавж хорхой ихээр үржсэн байшингаас авч гарсан гэжээ.

Хэвлэлийн мэдээлснээр, эцэг эх нь хүүхдүүдийг давчуу нохойн торонд хорьдог байжээ. Үүнээс гадна эцэг нь тэднийг тарчлаан зовоодог байсан бол эх нь болсон явдлыг харж суудаг байсан гэж мэдээлсэн байна.

Тухайлбал, хүүхдүүдийг хөлийн хурууныхаа завсар гарынхаа хурууны үзүүрийг хавчуулсан чигээрээ хэдэн цагаар зогсох, эсвэл хананы дэргэд удаан хугацаагаар сөхрөн суухыг албаддаг байжээ.

37 настай Жонатан Парр нь долоон хүүхдийн төрсөн эцэг, харин түүний хамтран амьдрагч 32 настай Жаклин Коулман нь зургаан хүүхдийн эх болохыг тодруулсан байна.

Хосыг баривчилсан бөгөөд Парр өөрийгөө буруугүй гэж мэдэгджээ. Шүүх тэдний тус бүрд 150 мянган ам.долларын барьцаа тогтоосон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй