“IEM Cologne Major 2026” тэмцээний гуравдугаар шатны (Stage 3) эхний тойрогт Оросын “BB Team” болон Монголын “The MongolZ” багууд тулж, BB Team 2:1 харьцаатайгаар хүндхэн ялалт байгууллаа.
Тоглолт “best-of-3” форматаар туйлын ширүүн, өрсөлдөөнтэй өрнөсөн бөгөөд үр дүн дараах байдлаар шийдэгдлээ:
- Dust2: 11:13 (The MongolZ-ийн хожил)
- Mirage: 13:6 (BB Team-ийн хожил)
- Ancient: 13:11 (BB Team-ийн хожил)
Ингэснээр BB Team хэсэгтээ 1:0 гэсэн амжилтаар дээд хүснэгтэд (upper pool) байр сууриа бэхжүүлсэн бол, The MongolZ 0:1 үзүүлэлттэйгээр доод хүснэгт рүү (lower pool) шилжиж, плей-оффт шалгарахын төлөөх дараагийн тэмцлээ үргэлжлүүлэхээр боллоо. Манай залуусын хувьд бүх зүйл дуусаагүй бөгөөд тулаанаа цааш үргэлжлүүлнэ.
Багуудын бүрэлдэхүүн
| BB Team | The MongolZ |
| Кирилл “Boombl4” Михайлов | Ууганбаярын “cobrazera” Анарбилэг |
| Кирилл “Magnojez” Роднов | Батболдын “mzinho” Аюуш |
| Тимур “FL4MUS” Марьев | Банзрагчийн “910” Өсөхбаяр |
| Александр “zorte” Загодыренко | Бямбасүрэнгийн “bLitz” Гарьдмагнай |
| Данил “d1Ledez” Кустов | Мөнхболдын “Techno” Содбаяр |
Тэмцээний тухай товчхон
“IEM Cologne Major 2026” тэмцээний Гуравдугаар шат 6 дугаар сарын 11-нээс 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд нийт 16 шилдэг баг өрсөлдөж байна. Тус шатны бүх тоглолтууд BO3 форматаар явагдаж байгаа бөгөөд шийдвэрлэх плей-оффын шат 6 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тэмцээний нийт шагналын сан $1,250,000 ам.доллар юм.
Манай “The MongolZ” баг энэхүү тэмцээнд 1xBet Mongolia платформын албан ёсны дэмжлэгтэйгээр оролцож байгаа билээ. Манай багт дараа дараагийн хариуцлагатай тоглолтуудад нь амжилт хүсье!