Ким Гю Ригийн гэрт этгээд нэвтэрч, мөнгө нэхэн сүрдүүлжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ким Гю Рид

БНСУ-ын Чонно тойргийн Цагдаагийн газрын мэдээлснээр жүжигчин Ким Гю Риг дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ. Энэ сарын 20-ны 21:00 цаг орчим нэгэн этгээд Сөүлийн ойролцоох Букчон Ханок тосгон дахь түүний гэрт нэвтэрсэн байна.

Тухайн үед Ким Гю Ри найз бүсгүйн хамт гэртээ байжээ. Гэмт этгээд тэднийг айлган сүрдүүлж, 30 сая вон өгөхийг шаардсан боловч хоёр эмэгтэй түүний анхаарал сарнисан мөчийг ашиглан гадагш зугтаж чадсан байна.

Дуудлагын дагуу цагдаагийн эргүүл очиход хоёр эмэгтэй зодуулж, нүдүүлсэн, хүнд гэмтэл авсан байдалтай байжээ. Харин хэрэгтэн хэргийн газраас зугтсан ч гурван цагийн дараа өөрөө Цагдаагийн хэсэгт ирж, гэм буруугаа хүлээсэн байна.

Сэжигтэн 40 настай бөгөөд жүжигчин эмэгтэйг таньдаггүй байсан гэж мэдүүлжээ. Гэсэн ч Цагдаагийн газар хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй