WhatsApp-д дахин нэг шинэ функц нэмэгдэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
WhatsApp

“WhatsApp” мессенжер устдаг зурвасын (disappearing messages) шинэ горимыг туршиж байна. Энэхүү горимд зурвасыг устгах цаг хэмжигч нь хүлээн авагч зурвасыг уншсаны дараа л ажиллаж эхлэх аж. Энэ талаар “MacRumors” цахим хуудас мэдээллээ.

Шинэ функц нь “TestFlight” платформоор дамжуулан авах боломжтой iOS-д зориулсан аппликейшны хамгийн сүүлийн үеийн бета (туршилтын) хувилбарт гарч ирсэн байна.

Шинэ горимын ажиллах зарчим

Одоо ашиглагдаж буй систем нь зурвасыг илгээсэн даруйд цаг тоолж эхэлдэг бол шинэ тохиргоо нь харилцагч тал зурвасыг үзсэний дараа л цаг хэмжигчийг идэвхжүүлэх юм.

  • Шинэ горимд зурвасыг устгах хугацааг 5 минут, 1 цаг болон 12 цаг гэж тохируулах боломжтой.
  • Үүнтэй ижил төстэй функц “Telegram” аппликейшнд аль хэдийн хэдэн жилийн өмнөөс нэвтэрсэн байдаг билээ.

Тус функц нь одоогоор тохиргооны “Default message timer” (Зурвасын үндсэн цаг хэмжигч) хэсэгт байрлаж байгаа бөгөөд цаашид “WhatsApp” цэсний нэрийг өөрчлөх эсвэл интерфэйсийн өөр хэсэг рүү шилжүүлж магадгүй юм.

Шинэ хэрэгслийг одоогоор iOS болон Android үйлдлийн системийн зарим бета-туршигчид ашиглах боломжтой байна. Үүний зэрэгцээ аппликейшны үндсэн (стабил) хувилбарыг ашиглаж буй зарим хэрэглэгчдэд ч уг функц нээгдсэн байж магадгүйг тэмдэглэжээ.

WhatsApp-ын устдаг зурвасуудыг төгсгөлөөс төгсгөлд шифрлэлттэй (end-to-end encryption) бүх шинэ чатуудад үндсэн тохиргоо болгон ашиглаж болно. Зурвас устгах энэхүү шинэ формат нь хувийн нууцлалдаа онцгой анхаарал хандуулдаг хэрэглэгчдэд тустай байхаас гадна аппликейшны төхөөрөмж дээр эзлэх санах ойн (хранилище) хэмжээг багасгахад тусална гэж хүлээж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй