Ким Мин Хи, Хон Сан Сү нарын өв залгамжлалын асуудал анхаарал татав

0 comments
Ким Мин Хи өв залгамжлалын маргаанд өртөв

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Мин Хи болон найруулагч Хон Сан Сү нарын гэр бүлийн харилцаа өв залгамжлалтай холбоотой асуудлаар дахин олны анхаарлын төвд оржээ.

Ким Мин Хи өөрөөсөө 22 насаар ах Хон Сан Сүтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, хосууд дундаасаа нэг хүүтэй болсон. Гэвч Хон Сан Сү өмнөх эхнэрээсээ албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй тул Ким Мин Хи түүний өв хөрөнгийг залгамжлах эрхгүй гэж хуульчид тайлбарласан байна.

Мөн тэдний хүү гэрлэлтээс гадуур төрсөн хүүхэд тул өв залгамжлах эрх шууд үүсэхгүй бөгөөд Хон Сан Сү түүнийг өөрийн биологийн хүүхэд болохыг албан ёсоор тогтоолгосон тохиолдолд өв залгамжлах эрхтэй болох аж.

Энэхүү хуулийн зохицуулалт Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлыг татаж, Ким Мин Хи, Хон Сан Сү нарын гэр бүлийн асуудлыг дахин олны анхааралд оруулаад байна.

Найруулагч Хон Сан Сүгийн хөрөнгийг ойролцоогоор 100 гаруй тэрбум вон гэж үздэг. Тэрбээр кино урлагаас олсон орлогоос гадна гэр бүлийнхнээсээ их хэмжээний хөрөнгө өвлөн авсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарт ч амжилттай ажиллаж яваа нэгэн ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй