Селин Дионы Парис дахь эргэн ирэлтийг шүтэн бишрэгчид нь хонож хүлээж байна

0 comments
Селин Дион

Канадын алдарт дуучин Селин Дион урт хугацааны завсарлагааны дараа Парисын тайзнаа эргэн ирэх гэж буйтай холбоотойгоор шүтэн бишрэгчид нь түүний байрлаж буй зочид буудлын гадна шөнөжин хүлээх болжээ.

Өдгөө 58 настай дуучин энэ сарын 12-ноос Парисын “Plenitude Arena”-д тоглолтоо эхлүүлэх бөгөөд эргэн ирэлтийн тоглолтуудын бүх тасалбар хэдийнээ борлогдсон байна. Түүнийг харахыг хүссэн олон зуун хүн өдөр бүр зочид буудлынх нь гадна цугларч байгаа аж.

Селин Дион 2022 онд stiff-person syndrome буюу булчин хөшиж, хүчтэй агшилт үүсгэдэг ховор өвчний оноштой болсноо олон нийтэд зарласан. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тэрбээр тоглолт болон тайзны үйл ажиллагаагаа бүрэн завсарлуулахад хүрсэн юм.

Тэрбээр 2024 онд гаргасан “I Am: Céline Dion” баримтат киногоороо өвчинтэйгөө хэрхэн тэмцэж буйгаа олон нийтэд илэн далангүй харуулсан билээ.

Парист хийх энэ удаагийн тоглолт нь Селин Дионы сүүлийн зургаан жилийн дараах хамгийн том тайзны тоглолт болох бөгөөд хөгжмийн ертөнцөд энэ оны хамгийн их хүлээлт үүсгэсэн үйл явдлуудын нэг болоод байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй