АНУ-ын Ист-Ратерфорд хотын “Метлайф” цэнгэлдэх хүрээлэнд болох 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний (ДАШТ) шигшээ тоглолтын завсарлагаар Америкийн поп хатан хаан Мадонна, Колумбын алдарт дуучин Шакира болон Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг тоглохоор болжээ.
Энэхүү мэдээллийг Их Британийн “Coldplay” рок хамтлаг өөрсдийн “X” хуудсаараа дамжуулан албан ёсоор зарласан байна. Мэдэгдэлд “Мадонна, Шакира болон BTS нар долоодугаар сарын 19-нд Нью-Жерси мужийн цэнгэлдэх хүрээлэнд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэн дэх анхны финалын шоуны гол одод (headliners) байх болно” гэж дурджээ.
“Coldplay” хамтлагийн ахлагч Крис Мартины санаачилж, “Global Citizen” байгууллагын продюсерлаж буй энэхүү томоохон шоу нь сайн үйлсийн зорилготой юм. Тоглолтоос цугларсан орлогыг “FIFA Global Citizen” боловсролын санд хандивлах бөгөөд уг хөрөнгө нь дэлхий даяарх хүүхдүүдийн чанартай боловсрол эзэмших боломжийг сайжруулах, хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэхэд зарцуулагдах ажээ.