Дэлхийд алдартай “Форбес” сэтгүүлийн Солонгос дахь салбараас жил бүр уламжлал болгон тодруулдаг “БНСУ-ын хамгийн нөлөөтэй 40 эрхэм” (Forbes Korea Power Celebrity 40) чансаа энэ жил өмнөх жилүүдээс илүү сонирхолтой болох төлөвтэй байна. Учир нь энэ удаад ялагчийг тодруулах аргачлалд томоохон өөрчлөлт орж, хэвлэл мэдээллийн хандалт болон ашиг орлогоос гадна үзэгч, уншигчдын саналыг шууд тусгахаар болжээ.
Одоогийн байдлаар санал асуулгыг К-поп ертөнцийн хоёр том төлөөлөл тэргүүлж байгаа бөгөөд тэдний хоорондох хувь хэмжээ тун ойрхон байна. Тодруулбал:
- G-Dragon (BIGBANG) — 47,4%
- BTS — 46,9%
Хоёр тэргүүлэгчийн онооны зөрүү маш бага байгаа тул шүтэн бишрэгчдийн идэвх эцсийн үр дүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх нь тодорхой байна. Санал асуулга тавдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хамгийн өндөр санал авсан эрхэм “Forbes Korea Power Celebrity 40” чансааны албан ёсны цом, хүндэт шагналыг гардан авах юм.
Өнгөрсөн 2025 оны чансааг эргэн санахад дараах 10 эрхэм нөлөөгөөрөө тэргүүлж байжээ:
- IU (Дуучин, жүжигчин)
- Son Heung-min (Хөлбөмбөгчин)
- Aespa (Охидын хамтлаг)
- Jun Hyun-moo (Хөтлөгч)
- Lim Young-woong (Трот дуучин)
- Lee Sang-hyeok /Faker/ (Цахим спортын тамирчин)
- Lee Jung-hoo (Бейсболчин)
- Seventeen (Бойбэнд хамтлаг)
- Lee Kang-in (Хөлбөмбөгчин)
- Yoo Jae-suk (Хөтлөгч)
Энэ жилийн хувьд G-Dragon болон BTS-ийн дунд өрнөж буй ширүүн тулаан хэрхэн төгсөхийг фэнүүд нь төдийгүй урлаг сонирхогчид амьсгаа даран хүлээж байна.
1 comment
Bts shuu