Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2026 оны есдүгээр сарын 1-ний 20:00 цагаас есдүгээр сарын 2-ны 20:00 цаг хүртэл Улаанбаатар хот болон ойролцоох бүс нутгуудаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарч +30 градус хүрэх төлөвтэй байна.
Бүс нутгуудын цаг агаарын нарийвчилсан мэдээ
- Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй (+15…+17°C), өдөртөө үүлшинэ (+29…+31°C). Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5–10 метр, өдөртөө зарим үед секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.
- Багануур орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй (+6…+8°C), өдөртөө үүлшинэ (+29…+31°C). Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5–10 метр, өдөртөө зарим үед секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.
- Тэрэлж орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй (+3…+5°C), өдөртөө үүлшинэ (+27…+29°C). Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3–8 метр байна.
