Мбаппе ДАШТ-ий мэргэн буучаар хоёр удаа тодорсон анхны тоглогч боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Мбаппе

Франц довтлогч 2026 онд 10 гоол оруулжээ

Францын шигшээ багийн 27 настай довтлогч Килиан Мбаппе 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын шилдэг мэргэн буучаар тодорлоо. Тэрээр энэ удаагийн тэмцээнд 10 гоол оруулсан байна.

Мбаппе өмнө нь 2022 оны ДАШТ-д мөн хамгийн олон гоол оруулсан тоглогч болж, нийт 8 гоолтойгоор “Алтан шаахай”-г хүртэж байсан юм.

Ингэснээр тэрээр дэлхийн аваргын түүхэнд хоёр өөр тэмцээнд мэргэн буучаар тодорсон анхны хөлбөмбөгчин болжээ. Сонирхолтой нь, Мбаппе шилдэг гоол оруулагч болсон 2022 болон 2026 оны ДАШТ-ийн аль алинд Францын шигшээ аварга болж чадаагүй байна.

ДАШТ бүрийн шилдэг гоол оруулагчид

  • 2026: Килиан Мбаппе — Франц, 10 гоол
  • 2022: Килиан Мбаппе — Франц, 8 гоол
  • 2018: Харри Кейн — Англи, 6 гоол
  • 2014: Хамес Родригес — Колумб, 6 гоол
  • 2010: Томас Мюллер, Давид Вилья, Уэсли Снейдер, Диего Форлан — тус бүр 5 гоол
  • 2006: Мирослав Клозе — Герман, 5 гоол
  • 2002: Роналдо — Бразил, 8 гоол
  • 1998: Давор Шукер — Хорват, 6 гоол
  • 1994: Христо Стоичков, Олег Саленко — тус бүр 6 гоол
  • 1990: Сальваторе Скиллачи — Итали, 6 гоол
  • 1986: Гарри Линекер — Англи, 6 гоол
  • 1982: Паоло Росси — Итали, 6 гоол
  • 1978: Марио Кемпес — Аргентин, 6 гоол
  • 1974: Гжегож Лято — Польш, 7 гоол
  • 1970: Герд Мюллер — ХБНГУ, 10 гоол
  • 1966: Эйсебио — Португал, 9 гоол
  • 1962: Гарринча, Вава, Леонель Санчес, Флориан Альберт, Валентин Иванов, Дражан Еркович — тус бүр 4 гоол
  • 1958: Жюст Фонтен — Франц, 13 гоол
  • 1954: Шандор Кочиш — Унгар, 11 гоол
  • 1950: Адемир — Бразил, 9 гоол
  • 1938: Леонидас — Бразил, 7 гоол
  • 1934: Олдржих Неедлы — Чехословак, 5 гоол
  • 1930: Гильермо Стабиле — Аргентин, 8 гоол

Мбаппегийн 2026 оны 10 гоол нь түүнийг орчин үеийн ДАШТ-ийн хамгийн тогтвортой, үр дүнтэй довтлогчдын нэг болгож байна. Франц аваргын цом өргөж чадаагүй ч багийн ахлагчийн хувийн амжилт дэлхийн аваргын түүхэнд шинэ хуудас нээлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй