Унгар улсын Будапешт хотноо чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох цуврал 4-р тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ О.Сүлдхүү урамтай сайхан барилдаж, аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн сард эх орондоо болсон “Улаанбаатар Опен -2026” тэмцээнээс хүрэл медаль авч байсан бөгөөд энэ удаад ийнхүү амжилтаа ахиулж чадсан юм.
Мөн эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд барилдсан Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Тулга хүрэл медалийн тавцанд зогслоо. Тус жин болон 79 кг-ын жингийн медальтнуудын нэгдсэн дүн дараах байдлаар гарчээ.
- 70 кг-ын дүн: 1.Томас Ловетт алт (АНУ), 2.Акаки Кемертелидзе мөнгө (Гүрж), 3.Эбрахим Эсмаил Элахичуран хүрэл (Иран), 3.Төмөр-Очир Тулга хүрэл (Монгол)
- 79 кг-ын дүн: 1.Олонбаяр Сүлдхүү алт (Монгол), 2.Жабраил Гажиев мөнгө (Азербайжан), 3.Лука Чхитунидзе хүрэл (Гүрж), 3.Айкан Самир Сеид хүрэл (Болгар)
