Олимпын аварга Кацуми Накамүра Буйр нуурын олон улсын тэмцээнд урилгаар оролцоно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Кацуми Накамүра

Дорнод аймгийн үзэсгэлэнт Буйр нуурын хөвөөнд спорт, аялал жуулчлалыг хослуулсан олон улсын нээлттэй усан спортын “Blue Mongolia Buir 2026” наадам ирэх зургаадугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус томоохон фестивалийг усан спортын “Далайн хаадууд” клуб үүсэн байгуулагдсаныхаа 15 жилийн ойн баярын хүрээнд санаачлан хийж байгаа бөгөөд Монголын зүүн бүсийн байгалийн гайхамшгийг дэлхийн тавцанд сурталчлах, спорт аялал жуулчлалын шинэ эхлэлүүдийг тавих томоохон зорилго тавьжээ.

Энэхүү наадмын гол онцлох үйл явдал нь “Blue Mongolia Buir 2026 KO-XV” олон улсын задгай усан сэлэлтийн тэмцээн байх бөгөөд үүнд дэлхийн хэмжээний супер одод урилгаар хүрэлцэн ирэхээр болсон байна. Тухайлбал, алдартай “Physical Asia 100″ шоуны Японы багийн гол оролцогч, Олимпын аварга Кацуми Накамүра тус тэмцээнд оролцох албан ёсны урилгаа хүлээн авч, Монголын цэнхэр нуурт хурд хүчээ сорихоор болжээ.

Гурван өдрийн турш үргэлжлэх тус фестивалийг зохион байгуулагчдын зүгээс зөвхөн мэргэжлийн тамирчид гэлтгүй үзэгчид, жуулчдад зориулан маш баялаг, сонирхолтой хөтөлбөрүүдээс бүрдүүлсэн байна. Наадмын хүрээнд дараах үндсэн үйл ажиллагаануудыг иргэдэд толилуулахаар төлөвлөжээ:

  • Усан сэлэлтийн олон улсын нээлттэй тэмцээн: Оролцогчид 200м-10000м зайд бяр чадал, тэвчээрээ сорин уралдана.
  • Гэр бүлийн “Хөгжөөнт нугас” уралдаан: Ах дүү, амраг садан хэн бүхэн оролцох боломжтой хөгжөөнт тэмцээн зохиогдоно.
  • Beach Festival ба шоу: Оройн цагаар задгай талбайн томоохон концерт, DJ шоу болон гайхалтай галт үзүүлбэрүүд үргэлжилнэ.
  • Үндэсний урлагийн тоглолт: Гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд зориулсан соёлын өв уламжлалыг харуулсан тоглолт тоглогдоно.
  • Байгаль орчныг хамгаалах аян: Наадмын үеэр байгаль орчноо хайрлан хамгаалах, цэвэр цэмцгэр байдлыг сурталчлах тусгай аяныг өрнүүлэх аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй