Олон нийтийн хайрыг татсан Даян аварга Б.Орхонбаяр: Энгийн даруу байдал нь иргэдийн сайшаалыг дагуулсаар байна

0 comments
Б.Орхонбаяр

Үндэсний их баяр наадмаар түрүүлж, Монгол Улсын Даян аварга цол хүртсэн Б.Орхонбаяр цахим орчинд цацагдсан элдэв сөрөг мэдээллийг харгалзалгүйгээр олон нийтийн хайр, хүндэтгэлийг хүлээсээр байна. Түүний барилдааны уран мэх, гаргасан амжилтаас гадна хувь хүнийх нь энгийн, даруу зан чанар, өдөр тутмын амьдралын хэв маяг нь иргэдийн анхаарлын төвд байдаг билээ.

Саяхан цахим сүлжээнд нэгэн иргэн “Даян аварга маань ард түмэнтэйгээ адилхан ингээд дугуй жийчихсэн, жийнс өмсчихсөн явж байх юм. Аягүй энгийн хүн юм аа” хэмээн дугуйтай яваа зургийг нь нийтэлсэн нь олон нийтийн сүлжээнд томоохон сайшаалыг дагууллаа. Иргэд түүнийг аваргын их зан гаргалгүй, ард олондоо ойр, энгийн амьдардагт нь талархаж буйгаа сэтгэгдэл хэсэгт илэрхийлсээр байна.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Даян аварга Б.Орхонбаярын цолны мялаалга наадам маргааш буюу наймдугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод албан ёсоор эхэлнэ. Тус наадмын хүрээнд 128 бөхийн барилдаанаас гадна хурдан морьдын уралдаан, сур болон шагайн харваа зохион байгуулагдах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй