Table of Contents
Казахстан улсын Астана хотын “Barys Arena”-д үргэлжилж буй 1.6 сая ам.долларын шагналын сантай CS2-ын томоохон тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтууд Монголын багуудын хувьд харамсалтай үр дүнгээр өндөрлөв.
“The Huns” тэмцээнийг орхилоо
Тэмцээнээс хасагдах эсэхээ шийдэх (1:2 хэсэг) эгзэгтэй тулаанд “The Huns” баг Европын “Monte”-той халз тулав. Гурван мап дамнан өрнөсөн уг тоглолтын дүн 1:2 харьцаатайгаар “Monte”-гийн талд гарсан юм.
- Nuke: “Monte” баг илт давуу тоглолт үзүүлж, 13:2-оор манай багийг бут ниргэв.
- Dust2: “The Huns” даагаа нэхэж, 13:10-аар ялалт байгуулан цувралыг тэнцүүлж чадсан.
- Mirage: Шийдвэрлэх мап дээр үндсэн цагт багууд тэнцсэн ч, нэмэлт цагт “Monte” илүү туршлага заан 16:12-оор хожсоноор “The Huns” тэмцээнээ өндөрлүүллээ.
“The MongolZ” плей-оффын эрхээс түр мултрав
Плей-оффын эрхийн төлөөх (2:1 хэсэг) тоглолтод “The MongolZ” баг “Falcons”-той учраа таарч, 1:2 харьцаатайгаар ялагдал хүлээлээ. Ингэснээр “Falcons” шууд шилдэг наймд шалгарч, харин Монголын баг шийдвэрлэх 2:2 хэсэг рүү унаж байна.
- Dust2: “Falcons”-ийн сонголт дээр манай баг 13:8-аар хожигдсон.
- Inferno: “The MongolZ” өөрсдийн хүчирхэг мап дээрээ 13:11-ээр хариу барьж, тоглолтыг амьд байлгаж чадлаа.
- Mirage: Сүүлийн мап дээр нэмэлт цаг сунгасны эцэст “Falcons” 16:12-оор ялалт байгуулав.
- Мөн “The MongolZ” багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байгааг онцолж байна.
Тэмцээний мэдээлэл
5 дугаар сарын 17-ныг хүртэл үргэлжлэх “PGL Astana 2026” тэмцээний нийт шагналын санг дараах байдлаар хуваарилж байна:
| Нийт сан | Тоглогчдод | Клубүүдэд |
| $1,600,000 | $800,000 | $800,000 |