Д.Трамп өөрийг нь залгамжлах магадлалтай улс төрчдийг нэрлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Джей Ди Вэнс

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа Бүгд найрамдах намаас улс орныг удирдах “төгс баг”-ийг нэр дэвшүүлэх боломжтойг мэдэгдлээ. Тэрээр Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нарыг ирэх сонгуульд хүчтэй өрсөлдөх нэр дэвшигчид хэмээн онцлон тэмдэглэжээ. Энэ талаар “The Hill” хэвлэл мэдээлсэн байна.

Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт болсон Цагдаагийн ажилтнуудын долоо хоногт зориулсан хүндэтгэлийн зоогийн үеэр Трамп “Жэй Ди, энэ чи байж магадгүй, эсвэл өөр олон хүн бий. Энэ нь Жэй Ди байх уу, эсвэл өөр хүн үү? Би мэдэхгүй байна” хэмээн хэлжээ.

Уг арга хэмжээний үеэр Трамп хүрэлцэн ирсэн зочдоос Вэнс, Рубио хоёрын хэнийг нь илүү дэмжиж байгааг асууж, тэднийг “мөрөөдлийн баг” (dream team) хэмээн тодорхойлсон байна. Гэхдээ тэрээр тэдний хэн нь Ерөнхийлөгчид, хэн нь Дэд ерөнхийлөгчид нэр дэвших ёстойг тодорхой дурдаагүй юм.

“Сонгуулийн хуудсанд Жэй Ди, Марко гэж бичигдвэл гайхалтай сонсогдож байна. Төгс нэр дэвшигчид. Ер нь бол энэ бол мөрөөдлийн баг гэдэгт би итгэж байна” гэж тэрээр нэмж хэлэв.

АНУ-ын Үндсэн хуулийн дагуу Трамп гурав дахь удаагаа нэр дэвших боломжгүй тул Бүгд найрамдах намынхан 2028 оны 11 дүгээр сарын сонгуулиас өмнө шинэ нэр дэвшигчээ тодруулах шаардлагатай байгаа билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй