Принц Харри хүүхэд байхдаа үснийхээ өнгөөр шоолуулдаг байснаа ярьжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Гарри

Сассексийн гүн, принц Харри бага насныхаа нэгэн дурсамжийг хуваалцаж, сургуулийн жилүүдэд үснийхээ өнгөнөөс болж үеийнхэндээ шоолуулдаг байсан гэж ярьжээ.

Тэрээр регбигийн экс тоглогч Жо Марлерт өгсөн ярилцлагадаа ангийнхан нь түүнийг тод өнгийн үстэй гэж “лууван” хэмээн хочилдог байсныг одоо ч мартдаггүй гэв. Харригийн хэлснээр, тухайн үед иймэрхүү хошигнол түүнд огтхон ч гэмгүй санагддаггүй, харин ч таагүй мэдрэмж төрүүлдэг байжээ.

Мөн тэрээр өөрийгөө шууд “улаан үстэй” гэж тодорхойлох дургүй гэдгээ хэлсэн байна. Харригийн үзэж буйгаар түүний үсний өнгийг “нар жаргах үеийн хүрэн туяа” гэж нэрлэх нь илүү тохиромжтой аж.

Одоо хүүхдүүдийн хүмүүжил түүнд хамгийн чухал

Ярилцлагын үеэр Харри зөвхөн хүүхэд насны дурсамжаа бус, одоогийн амьдралынхаа талаар ч ярьжээ. Тэрээр өөрийгөө “бүрэн цагийн аав” гэж тодорхойлж, одоо хамгийн их анхаарлаа хүүхдүүдийнхээ хүмүүжилд хандуулж байгаа гэдгээ онцолсон байна.

Мөн Харри Их Британийн армийн ахмад дайчин гэдгээ дурджээ. Тэрээр сэтгэл гутралтай тэмцэхэд спорт чухал үүрэгтэй гэж хэлж, биеийн хөдөлгөөн сэтгэл санааны тогтвортой байдалд ихээхэн тусалдаг гэж тайлбарласан байна.

Ярилцлагын үеэр Харри “Английн принц” гэх хэллэг ашигласан нь Их Британийн ханхүү гэх албан ёсны титлээс ялгаатай байдлаар анхаарал татжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй