Салалтын дараа өгсөн хөрөнгөө өвлүүлэхгүй гэж шийджээ
Хятадын Шанхай хотын 19 настай Ли овогт оюутан эцэг эхээ өөрийн өв залгамжлалаас хассан талаар Mothership мэдээлжээ.
Залуугийн нэр дээр орон сууц болон мөнгөн хөрөнгө нийлээд 20 сая юань буюу 2.9 сая ам.доллараас дээш үнэлгээтэй хөрөнгө байдаг байна. Энэ бүхнийг эцэг эх нь салж, тус тусдаа шинэ гэр бүлтэй болсныхоо дараа түүнд өгчээ.
Ли экстрем спорт сонирхдог тул амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулах тохиолдол олон байдаг аж. Тиймээс тэрээр гэрээслэл бичихээр шийдсэн ч эцэг эхээ өв залгамжлагчдын жагсаалтад оруулаагүй байна.
Шинэ гэр бүлд нь хөрөнгө очихоос болгоомжилжээ
Залуугийн хэлснээр, эцэг эх нь салснаас хойш түүнтэй бараг харилцахаа больсон. Мөн тэрээр өөрийн хөрөнгө эцэг эхийнх нь шинэ хамтрагчид болон тэдний хүүхдүүдэд очихыг хүсээгүй гэж тайлбарлажээ.
Ли тэдгээр хүмүүсийг өөртэй нь ямар ч холбоогүй “гаднын хүмүүс” гэж үздэг байна. Тиймээс тэрээр олон сая долларын үнэлгээтэй хөрөнгөө өөрөөр хуваарилахаар шийдсэн аж.
Гэрээслэлийг баталгаажуулсан хуульчийн хэлснээр, сүүлийн үед Хятадад залуус нас залуу байсан ч ийм төрлийн баримт бичиг урьдчилан бүрдүүлэх сонирхол нэмэгдэж байгаа гэнэ.