“Pretty Woman” киногоороо олонд танигдсан Америкийн алдарт жүжигчин Ричард Гир 77 насны ойн баяраа хамгийн ойр дотны хүмүүсийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Түүний эхнэр Алехандра Сильва уг баярыг тохиолдуулан гэр бүлийн ховор зургуудаас хуваалцаж, гэртээ тэмдэглэсэн дулаахан баярын агшныг шүтэн бишрэгчдэдээ сонирхуулсан байна.
Гэр бүлийн халуун дулаан агшин
Зургууд дээр Гир саарал цамц болон баярын малгай өмссөн харагдах бөгөөд түүний хажууд цагаан даашинзтай Алехандра болон тэдний 6 настай хүү Жеймс пооз авчээ. Нэгэн зураг дээр хүү эцэг эхийгээ тэврэн зогсож байгаа юм.
“Амьдралаа цугтаа өнгөрүүлэхийг хүсэх өөр хэн ч байхгүй. Төрсөн өдрийн мэнд хүргэе, би чамд хайртай, бид чамд хайртай” хэмээн Сильва нөхөртөө зориулан бичжээ.

Ричард Гир, Алехандра Сильва нар 2018 онд гэрлэсэн юм. Тэд дундын хоёр хүүтэй бөгөөд тэд нь 7 настай Александр, 6 настай Жеймс нар аж. Түүнчлэн жүжигчин эр Кэри Лоуэллтэй хийсэн өмнөх гэрлэлтээсээ 26 настай Гомер гэх хүүтэй бол Сильва өмнөх харилцаанаасаа 13 настай Альберт гэдэг хүүтэй юм.
2024 онд тус гэр бүл АНУ-аас Сильвагийн эх орон болох Испани руу нүүжээ. Гир энэ талаар тайлбарлахдаа эхнэр нь 6 жилийн турш түүний дэлхийд амьдарсан тул одоо эхнэрийнхээ дэлхийд амьдрах цаг нь болсон гэж ярьж байв.

