Сэлэнгэ аймагт Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна

2 comments
Ерөө голын

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт нөхөн сэргээлт хийж байсан компани талбайд үүссэн бохир усыг Ерөө гол руу удаа дараа цутгаж, усыг бохирдуулсан зөрчлийг цагдаа болон байгаль орчны байгууллагууд хамтран илрүүллээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын (ЦЕГ) Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.

Хяналт шалгалт ба илэрсэн зөрчил

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Ерөө сумын Цагдаагийн тасаг болон Байгаль орчны алба хамтран 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр тус сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг “Хавчиргана” гэх газарт төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

Шалгалтын явцад тухайн газарт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж байсан аж ахуйн нэгж нь талбайн тогтол усыг Ерөө гол руу шахан цутгаж, голын усыг их хэмжээгээр бохирдуулж байсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас уг зөрчилд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Хасар 9 сар 4, 2026 - 10:16

Байгалийн усаа хамгаалахгүй бол дараа нь бид өөрсдөө л хохирно

Reply
Лхагвасүрэн 9 сар 4, 2026 - 10:22

Байгаль орчноо бохирдуулж байгаа хүмүүст хатуу хариуцлага тооцох хэрэгтэй

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй