ЗХУ-ын Ардын жүжигчин Лхасаран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XV уралдаан болж өндөрлөж, Монголын дуучин Г.Алтанхуяг тэргүүн байр эзэлжээ.
Тус уралдаанд Монгол, Буриад, Тува, Өвөр Байгалийн хязгаар болон ОХУ-ын бусад бүс нутгаас нийт 60 орчим дуучин оролцсон байна.
Г.Алтанхуяг тэргүүн байрын эзэн болов
“Улаанбаатар” театрын гоцлол дуучин Г.Алтанхуяг олон улсын уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байрын шагнал хүртжээ. Лхасаран Линховоины нэрэмжит уг уралдаан энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдсан байна.
