Монгол Улсын Хөдөлмөрийн баатар А.Долгор шавь Л.Солонготойгоо хамтран “Дүүрэн сайхан Монгол” нэртэй шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчдод хүргэлээ. Тус дууны шүлгийг “Морин хуур” наадмын хошой тэргүүн байрын шагналт, яруу найрагч М.Хүрэлсүх болон Хүний гавьяат эмч Н.Пүрэвжав нар хамтран бичжээ.
Хөгжмийг Цэн.Эрдэнэбат зохиожээ
“Дүүрэн сайхан Монгол” дууны хөгжмийг хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат бүтээсэн байна. Ийнхүү А.Долгор, Л.Солонго нарын хамтарсан шинэ уран бүтээл Монголын дуу хөгжмийн урын санд нэмэгдлээ.
