Сур харваанд төсөвлөсөн 3.7 сая төгрөгийг цэцэрлэгт хандивлалаа

0 comments
Х.Наранбаяр

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болсон Даян аварга Б.Орхонбаяр, Улсын начин Х.Наранбаяр нарт зориулсан хүндэтгэлийн баяр наадмын сурын харвааны бай шагналын эргэн тойронд үүссэн асуудалтай холбогдуулан зохион байгуулагчдын зүгээс шийдвэр гаргалаа. Харваачид бай шагналын зөрүүг эсэргүүцэн тэмцээнээ орхисон тул тус харваанд төсөвлөөд байсан 3.7 сая төгрөгийг цэцэрлэгийн үйл ажиллагаанд хандивлахаар болсон байна.

Тус наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхөд 20 сая, үзүүрт 10 сая, их шөвгийн бөхчүүдэд тус бүр 5 сая төгрөгийн бай шагнал тусгасан байв. Харин сурын харвааны түрүү харваачид 400 мянган төгрөгийн шагнал олгохоор төлөвлөсөн нь харваачдын зүгээс шударга бус, ялгаварласан шийдвэр хэмээн үзэж, тэмцээнээ үргэлжлүүлэхээс татгалзахад хүргэсэн юм.

Үүссэн нөхцөл байдал болон санхүүжилтийн талаар Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Энхбат дараах тайлбарыг өглөө.

“Бид иргэд, хувийн хэвшил, холбоодын дэмжлэгээр шинэ цолтнууддаа хүндэтгэл үзүүлсэн. Уяачдын холбоо хурдан удмын даага, азарга хүртэл хандивлаж хамтарсан юм. Гэтэл Сурын холбооныхон нэг ч зүйл дээр хамтрах уу, туслах уу гэж асуугаагүй мөртлөө шинэхэн Даян аваргадаа хүндэтгэлгүй хандлаа.”

Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Энхбат

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй