Арвайхээрт аадар бороо орсны улмаас хоёр автомашин үерт урсаж, далан нурлаа

0 comments
Арвайхээр суманд орсон түр

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр орсны түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хоёр автомашин үерт урсаж, үерийн хамгаалалтын далан нурлаа.

Энэ сарын 9-ний өдрийн 15:00 цагийн орчимд ердөө 15 минутын хугацаанд орсон аадар борооны улмаас Дэлгэрэхийн гол дагуу байсан хоёр автомашин үерт урссан болон бусад аюултай нөхцөл байдал үүссэн тухай нийт дөрвөн удаагийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ.

Мөн үерийн усны ачааллыг даалгүй Дэлгэрэхийн гол дагуу байрлах үерийн далан нурж сэглэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид тухайн бүсэд ажиллан, үерийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй