Тейлор Свифт Блейк Лайвлигийн хүүхдүүдийн загалмайлсан эх байхаас татгалзсан гэх мэдээлэл гарчээ

0 comments
Тейлор Свифт Блейк Лайвли

Америкийн дуучин Тейлор Свифт жүжигчин Блейк Лайвлигийн охид болох Жеймс, Инес, Бетти нартай холбоотой “загалмайлсан эх”-ийн үүргээсээ татгалзсан гэх мэдээлэл гарчээ. Daily Mail-ийн мэдээлснээр, энэ алхам нь Свифт, Лайвли нарын олон жилийн нөхөрлөлд үүссэн хагаралтай холбоотой байж магадгүй байна.

Хэвлэлийн эх сурвалжийн хэлснээр, дуучин хэдэн сарын өмнө Блейк Лайвлитай арван жил үргэлжилсэн нөхөрлөлөө зогсоосон бөгөөд энэ нь жүжигчний Жастин Бальдонитой холбоотой шүүхийн маргааны үеэр болсон аж.

Хүүхдүүдийг маргаантай орчинд татахыг хүсээгүй гэжээ

Daily Mail-ийн инсайдерын мэдээлснээр, Тейлор Свифт хүүхдүүдийг зөрчилтэй, маргаантай нөхцөл байдалд оруулахыг хүсээгүй байна. Тэрээр охид том болсон хойно харилцаа дахин сэргэж магадгүй гэж найдаж байгаа гэх мэдээлэл гарчээ.

Гэхдээ Свифт албан ёсоор загалмайлсан эхийн статустай байгаагүйг эх сурвалж онцолсон байна.

Тейлор Свифт Блейк Лайвлигаас зай барьсан уу

“Тейлор, Блейк хоёрын хооронд хүүхдүүдийн загалмайлалттай холбоотой зөвхөн аман тохиролцоо байсан. Энэ үүргийн талаар бичгээр байгуулсан гэрээ байгаагүй” гэж эх сурвалж хэлжээ.

Маргаан “It Ends with Us” киноны шүүхийн хэрэгтэй холбоотой

Хоёр одын харилцаа “It Ends with Us” кинотой холбоотой шүүхийн маргааны үеэр улам хурцадсан гэж мэдээлж байна. Хэргийн баримт бичгүүдэд Лайвли Свифтээс дэмжлэг хүссэн гэх захидал, мессежүүд дурдагдсан бол Бальдонигийн тал дуучныг дарамт үзүүлэх хэрэгсэл болгон ашигласан гэж мэдэгдсэн байна.

Мөн Лайвли болон Райан Рейнольдсын хуримын өмнөхөн Тейлор Свифт Нью-Йоркоос явж, хуучин найзаасаа зай барьсан гэх мэдээлэл гарчээ. Гэсэн ч талууд энэхүү мэдээлэлд албан ёсны дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй