Counter-Strike 2-ын дэлхийн аваргын түвшний “Esports World Cup 2026” тэмцээний хэсгийн шатны тоглолтууд наймдугаар сарын 12-ны өдөр эхэллээ. D хэсгийн эхний тулаанд Монголын “The MongolZ” баг “magic” багийн эсрэг Mirage мап дээр тоглож, 13:7 харьцаатайгаар итгэл төгс ялалт байгууллаа.
Энэхүү ялалтын дүнд “The MongolZ” хэсгийнхээ дээд хүснэгт рүү шалгарсан бол “magic” баг доод хүснэгт рүү ухарч, тэмцээнээ үргэлжлүүлэхээр болж байна. Тус тоглолтод “The MongolZ” багийн мэргэн бууч 910 гайхалтай тоглолт үзүүлж, 20-12 K-D, 103.2 ADR болон 1.56 rating-тэйгээр тоглолтыг манлайллаа.
Тоглогчдын үзүүлэлт (Mirage)
| Баг | Тоглогч | K-D | ADR | Rating |
| The MongolZ | 910 | 20-12 | 103.2 | 1.56 |
| The MongolZ | bLitz | 13-13 | 73.2 | 1.34 |
| The MongolZ | tikuak | 12-12 | 69.2 | 1.22 |
| The MongolZ | Techno4K | 8-9 | 43.4 | 0.93 |
| The MongolZ | DarkMeister | 8-14 | 57.9 | 0.75 |
| magic | MaSvAl | 15-10 | 84.1 | 1.29 |
| magic | tENZY1 | 16-13 | 84.2 | 1.07 |
| magic | sFade8 | 10-11 | 67.8 | 0.86 |
| magic | AW | 13-13 | 48.9 | 0.79 |
| magic | mo0n | 6-14 | 34.5 | 0.48 |

Дараагийн тоглолт болон тэмцээний мэдээлэл
- Дараагийн тоглолт: “The MongolZ” багийн дараагийн тулаан наймдугаар сарын 15-ны 19:00 цагаас (Улаанбаатарын цагаар) Natus Vincere (NaVi) багийн эсрэг болох бөгөөд манай залуус 1xBet Mongolia-гийн дэмжлэгтэйгээр тулалдахад бэлэн болоод байна.
- Тэмцээний цар хүрээ: Францын Парис хотноо наймдугаар сарын 12–23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй уг тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг нийт 2,000,000 ам.долларын шагналын сантайгаар өрсөлдөж байна.
- Гранд-финал: Тэмцээний аваргыг тодруулах шийдвэрлэх тоглолт “Accor Arena”-д Best-of-5 форматаар явагдана.

2 comments
MongolZ үнэхээр бахархалтай байна аа, ахиад нэг гоё хожил
Дээд хүснэгтэд гарчихлаа, одоо бүр цаашаа финал хүртэл яваарай