Германы Кёльн хотноо үргэлжилж буй цахим спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “IEM Cologne Major 2026“-ын плей-оффын эрхийг шийдэх хамгийн хариуцлагатай тулаан өндөрлөлөө. Монгол Улсын төлөөлөл “The MongolZ” баг шилдэг наймд үлдэхийн төлөө Өмнөд Америкийн хүчирхэг “9z Team”-тэй тулсан ч 0:2 харьцаатайгаар ялагдал хүлээн тэмцээнийг албан ёсоор орхилоо. Манай залуус Inferno болон Overpass газрын зургуудад хоёуланд нь 8:13 гэсэн ижил тооны харьцаатайгаар өрсөлдөгчдөө боломж алдсан байна.
Тоглогчдын ур чадварын харьцаа ба цувралын шилдгүүд
Энэхүү шийдвэрлэх тоглолтод “9z Team”-ийн залуус тактикийн хувьд харьцангуй давуу байж, буудлагын хувьд ч илүү нягт тоглолтыг үзүүлсэн юм. Тус цувралын турш гайхалтай формоо хадгалж, 44-21 K/D харьцаатайгаар 1.76 гэсэн үнэмлэхүй өндөр рейтинг үзүүлсэн Франко “dgt” Гарсия тоглолтын үнэ цэнтэй тоглогчоор (MVP) зүй ёсоор шалгарлаа. Нөгөө талд, Монголын багийн бүрэлдэхүүнээс mzinho ганцаараа эерэг буюу 1.27 рейтингтэй тоглож багаа чирэхийг хичээсэн юм. Харин Techno 15-28 K/D харьцаа, 0.59 рейтингтэйгээр энэ удаагийн цувралд хамгийн тааруу үзүүлэлттэй тоглогчоор нэрлэгдэв.
Сэтгэл зүйн дутагдал ба түүхэн сургамж
“The MongolZ” баг сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаагаа Мэйжор тэмцээний хасагдах шат буюу плей-оффт үлдэж чадалгүй замаа өндөрлүүлж байгаа нь энэ юм. Тэмцээний туршид манай залууст тоглолтын явцад авсан давуу талаа эцсээ хүртэл хадгалж үлдэж чадахгүй байх дутагдал нэлээд ажиглагдаж байлаа. Тодруулбал, хэсгийн шатны тоглолтуудад BetBoom Team, B8 болон NAVI багуудын эсрэг тооны харьцаагаар хол тасарч илүүрхэж байсан ч өрсөлдөгчдөө гурван ч удаа том хэмжээний эргэн ирэлт (comeback) хийх боломж олгосон нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөн юм. Энэ бол маш том сургамж бөгөөд дараа дараагийн тэмцээнд засаж сайжруулах биз ээ.
Германы Кёльн хотноо зохион байгуулагдаж буй тус тэмцээний тухай зарим гол баримтуудыг доор нэгтгэн харуулав. Манай баг тамирчид энэхүү тэмцээнд “1xBet” платформын албан ёсны дэмжлэгтэйгээр эцсээ хүртэл дайчин тулалдсан бөгөөд уналт бүрийн ард босолт байдаг тул залуустаа дараа дараагийн тэмцээнд нь илүү их амжилтыг хүсэн ерөөе.
- 6 дугаар сарын 2-ноос 21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй уг тэмцээний нийт шагналын сан $1,250,000 ам.доллар юм.
- Тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг хүч үзэж байна.
- Эдгээрээс хамгийн шилдэг 8 баг шалгарч плей-оффын шатанд тулалдах хуваарьтай.