The MongolZ Esports World Cup-2026 тэмцээний эхний тоглолтоо өнөө орой хийнэ

0 comments
MongolZ

Цахим спортын олимп хэмээн нэрлэгддэг Esports World Cup 2026 тэмцээний Counter Strike-2 төрлийн өрсөлдөөн өнөөдрөөс Францын нийслэл Парис хотноо эхэлнэ. Нийт хоёр сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг дөрвөн хэсэгт хуваагдан аваргын төлөө тоглох юм.

Өнгөрсөн жилийн Esports World Cup 2025 тэмцээнд түрүүлж, аваргын цом өргөсөн Монголын “The MongolZ” баг энэ удаа дэлхийн чансааны оноогоор урилга авч оролцож байна. Тэд аваргаа хамгаалах зорилготойгоор D хэсгээс тоглолтоо эхлүүлэхээр болжээ.

D хэсэгт “The MongolZ”-ийн хамт Европын “magic”, Францын “3DMAX”, Украины “NAVI”, Аргентины “9z”, Бразилын “paiN”, “FURIA”, АНУ-ын “Wildcard” багууд багтсан байна. Хэсгийн шатанд хоёр тоглолт дараалан хожсон баг плей-офф буюу шөвгийн 16-д шалгарах бол нэг ялагдсан тохиолдолд доод хүснэгт рүү шилжиж, хожигдох эрхгүй тоглолтууд хийх юм.

The MongolZ багийн эхний тоглолтын мэдээлэл:

  • Өрсөлдөгч: Европын “magic” баг
  • Цаг: өнөө орой 20:00
  • Формат: BO1
  • Хэсэг: D хэсэг
  • Болзошгүй дараагийн тоглолт: “3DMAX” эсвэл “NAVI”-ийн эсрэг
  • Дараагийн шатны тоглолтын тов: энэ Бямба гарагийн 19:00, BO3 формат

Хэрэв The MongolZ өнөөдрийн тоглолтод ялалт байгуулбал плей-офф шатанд шалгарахын төлөө Францын “3DMAX” болон Украины “NAVI” багийн аль нэгэнтэй энэ Бямба гарагийн 19:00 цагаас BO3 журмаар тоглох хуваарьтай байна. Харин эхний тоглолтын үр дүн багийн цаашдын замналыг тодорхойлох чухал ач холбогдолтой.

bLitz буюу Б.Гарьдмагнайгаар ахлуулсан The MongolZ баг өнгөрсөн сард залуу тамирчид болох Tikuak буюу Ч.Золбаяр, DarkMeister буюу Д.Ирээдүй нарыг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн. Шинэ бүрэлдэхүүнтэй оролцсон анхны тэмцээн болох BLAST Bounty Summer 2026-д тэд шөвгийн наймд шалгарсан амжилт үзүүлсэн юм.

Одоогоор The MongolZ дэлхийн чансааны 15 дугаар байрт бичигдсэн хэвээр байна. Иймээс Esports World Cup 2026 тэмцээнд өндөр амжилт гаргах нь багийн чансаа, ирэх саруудын томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох боломжид чухал нөлөө үзүүлэхээр байна.

The MongolZ багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байгаа нь Монголын цахим спортын хөгжлийг дэмжих, багийн олон улсын өрсөлдөөнд оролцох орчныг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй