28 настай “nin9” Гантулгын Есөнтөмөр The MongolZ багийн үндсэн бүрэлдэхүүний сүүлийн сул орон зайд багтах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчээр тодорлоо. Одоогоор сэлгээнд байгаа “cobrazera” Ууганбаярын Анарбилэг түүний хамт гарааны тавдаа эргэн ирэх төлөвтэй байна. Энэ талаар HLTV.org хэвлэл мэдээллээ.
Nin9 нь өмнө нь “bLitz” Бямбасүрэнгийн Гарьдмагнай, “Techno4K” Мөнхболдын Содбаяр болон дасгалжуулагч “maaRaa” Баянбатын Эрдэнэдалай нартай хамт нэг багт тоглож байсан туршлагатай. Тэд IHC багийн хамт 2022 онд “PGL Major Antwerp 2022” тэмцээнд шалгарч, Мэйжорын эрх авсан анхны Монгол баг болж байсан юм. Мөн nin9 нь 2018 онд maaRaa багийн нэг хэсэг байх үед The MongolZ-ийн бүрэлдэхүүнд тоглож байжээ.
The MongolZ баг сүүлийн тоглогчоо сонгоход хэдэн долоо хоногийг зарцууллаа. Баг nin9-өөс гадна Alter Ego багийн “laxiee” Макс Андреев болон өөрсдийн академийн 15 настай “M4k” Төгс-Эрдэнийн Баярбат нарыг туршаад байсан юм. Энэ хооронд nin9 аль хэдийн ESN Fall Showdown тэмцээний The Huns багийн 1337-ийн эсрэг тоглолтыг өнжсөн бөгөөд тэдний дараагийн 5star-ын эсрэг тоглолтод ч оролцохгүй аж.
Хэрэв nin9-ийн шилжилт баталгаажвал The MongolZ багийн бүрэлдэхүүн дараах байдалтай харагдах юм:
- “bLitz” Бямбасүрэнгийн Гарьдмагнай
- “910” Бандзрагчийн Өсөхбаяр
- “Techno” Мөнхболдын Содбаяр
- “cobrazera” Ууганбаярын Анарбилэг
- “nin9” Гантулгын Есөнтөмөр
Манай залуус 1xBet Mongolia-гийн дэмжлэгтэйгээр тэмцээн уралдаануудад үргэлжлүүлэн оролцох болно.
