“The MongolZ”-ын анхны тоглолтыг “The Horde”-той хамт үзнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
"The MongolZ"-ын анхны тоглолтыг "The Horde"-той хамт үзнэ

2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Монголын Counter-Strike-ын хөгжөөн дэмжигчид AIC Steppe Arena-д цугларна. Дэлхийн киберспортын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “IEM Cologne Major 2026“-д Монгол Улсыг төлөөлөн оролцож буй “The MongolZ” багийн эхний тоглолтыг хамтдаа үзэх албан ёсны Watch Party энэ өдөр болно.

Уг арга хэмжээг “The MongolZ” багийн фан-клуб Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Хөгжөөн дэмжигчид багийнхаа гарааны тоглолтыг шууд дамжуулалтаар үзэж, олон улсын тавцанд өрсөлдөж буй тамирчдаа нэгэн дуугаар дэмжих боломжтой.

Watch Party-ийн үеэр дараах хөтөлбөрүүд багтжээ.

  1. “The MongolZ” багийн эхний тоглолтыг том дэлгэцээр шууд дамжуулна.
  2. Монголын алдартай тоглогчид болон тусгай зочид тоглолтын тайлбар, коммент хүргэнэ.
  3. Хөгжөөн дэмжигчдэд зориулсан хөтөлбөрүүд, фан-клубийн нандин бэлгүүд гардуулна.
  4. Киберспортын томоохон баярын уур амьсгалыг нэг дор бүрдүүлнэ.

Арга хэмжээ 2026.06.11 15:00 цагт AIC Steppe Arena-д эхэлнэ. Оролцох үнэ төлбөргүй бөгөөд зөвхөн 18 наснаас дээш хөгжөөн дэмжигчдэд нээлттэй.

“The MongolZ” баг “YaLLa Compass 2024”, “Thunderpick World Championship 2024”, “Esports World Cup 2025” тэмцээнүүдэд түрүүлсэн. Мөн “BLAST.tv Austin Major 2025” Мэйжор тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, дэлхийн шилдэг багуудын эгнээнд байр сууриа баталгаажуулсан юм.

2025 оны намар тус баг Монголын багуудаас анх удаа Valve болон HLTV-ийн чансааг тэргүүлсэн. Ингэснээр “The MongolZ” албан ёсоор дэлхийн шилдэг баг болж, Монголын киберспортын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

"The MongolZ"-ын анхны тоглолтыг "The Horde"-той хамт үзнэ

“IEM Cologne Major 2026” нь дэлхийн шилдэг Counter-Strike багуудыг нэг дор цуглуулсан томоохон тэмцээн юм. Дэлхийн топ багуудын нэг 1xBet MongolZ аваргын төлөөх замналаа хамгийн нэр хүндтэй гуравдугаар шатнаас (Stage 3) шууд эхлүүлэх тул эхний тоглолт нь багийн хувьд ч, хөгжөөн дэмжигчдийн хувьд ч өндөр ач холбогдолтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй