Table of Contents
CS2 шинжээч “The MongolZ”-ийн өөрчлөлтийг хатуу шүүмжиллээ
Цахим спортын шинжээч Дункан “Thorin” Шилдс CS2 төрлийн Монголын “The MongolZ” багийн бүрэлдэхүүний өөрчлөлт, шинэчлэлийн талаар хатуу байр суурь илэрхийлжээ.
Тэрээр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн сэтгэгдэлдээ Азбаяр “Senzu” Мөнхболд багт байхгүй тохиолдолд “The MongolZ”-д итгэх итгэл буурна гэж үзсэн байна.
“Senzu-гүй бол “The MongolZ” багт итгэх хүн байхгүй болно”
Thorin “Азбаяр “Senzu” Мөнхболдгүй бол “The MongolZ” багт итгэх хүн байхгүй болно” гэж бичжээ.
Түүний байр суурь “The MongolZ” багийн сүүлийн үеийн үр дүн, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд анхаарал татаж байна. Ялангуяа Senzu багийн тоглолтын чанар, довтолгооны боломж, тогтвортой байдалд чухал нөлөөтэй тоглогч байсан гэж зарим фэн үздэг.
“Тэд үүрд мөнхийн дундаж хэвээр үлдэнэ”
Thorin шүүмжлэлээ үргэлжлүүлэн “Senzu-гүй “The MongolZ” баг цаашид хөгжин, дэвших боломжгүй болж, том тэмцээнд түрүүлж чадахгүйгээс гадна бусдын итгэлийг алдана. Хэрэв Senzu яагаад энэ багаас явсан үнэн түүх ил гараад “The Mongolz” баг буруутай байх юм бол би энэ багт дахиж хэзээ ч итгэхгүй болно. Тэд үүрд мөнхийн дундаж хэвээр үлдэнэ” гэж жиргэжээ.
Энэхүү мэдэгдэл нь “The MongolZ”-ийн фэнүүдийн дунд маргаан дагуулж байна. Зарим нь Thorin-ийн хэлсэн үгийг хэт хатуу гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь багийн сүүлийн үр дүнг харгалзан ийм шүүмжлэл гарах шалтгаантай гэж тайлбарлаж байна.
IEM Cologne Major 2026 тэмцээнээс хасагдсан нь шүүмжлэлийг улам нэмэв
Одоогоор Германд болж буй “IEM Cologne Major 2026” тэмцээний гуравдугаар шатанд “The MongolZ” баг Аргентины “9z” багт 0:2 харьцаагаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.
Энэхүү ялагдлын дараа багийн дэлхийн чансаа наймдугаар байрнаас буурч байгаа бөгөөд энэ нь бүрэлдэхүүн, тоглолтын тогтвортой байдал, ирээдүйн өрсөлдөх чадварын талаархи хэлэлцүүлгийг улам идэвхжүүлжээ.
Senzu-гийн асуудал фэнүүдийн анхаарлын төвд хэвээр байна
Senzu-гийн баг дахь байр суурь, түүний нөлөө, мөн “The MongolZ”-ийн одоогийн бүрэлдэхүүн цаашид том тэмцээнүүдэд амжилт гаргаж чадах эсэх нь фэнүүдийн гол хэлэлцэх сэдэв болоод байна.
Thorin-ийн хувьд “The MongolZ”-ийн ирээдүйг Senzu-гүйгээр эргэлзээтэй гэж үзэж байгаа бол багийн фэнүүд дараагийн тэмцээнүүдэд Монголын төлөөлөл өөрийгөө дахин батална гэж найдаж байна.
1xBet “The MongolZ” багийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна
Олон улсын тавцанд Монголын цахим спортын нэрийг гаргаж буй “The MongolZ” багийн ивээн тэтгэгчдийн нэгээр 1xBet ажиллаж байна.
IEM Cologne Major 2026 тэмцээн энэ удаад “The MongolZ”-ийн хувьд амжилттай өндөрлөөгүй ч багийн дараагийн алхам, бүрэлдэхүүний шийдвэр, олон улсын тэмцээнүүд дэх эргэн ирэлт фэнүүдийн анхаарлын төвд байх нь тодорхой байна.