Ховдод шүлхий дэгдэж, өвчилсөн 980 гаруй малыг устгалд оруулжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ховдод шүлхий дэгдэж, өвчилсөн 980 гаруй малыг устгалд оруулжээ

Булган, Үенч сумдад шүлхийн голомт бүртгэгдэв

Ховд аймгийн Булган, Үенч сумдад малын гоц халдварт шүлхий өвчин дэгдэж, голомтод хариу арга хэмжээ авч байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэргийн алба хаагчид энэ сарын 03-ны өдрөөс эхлэн голомтын бүсэд ажиллаж эхэлжээ.

Цэргийн алба хаагчид голомтын бүсэд үүрэг гүйцэтгэж байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Г.Баянжаргалаар ахлуулсан таван алба хаагч шүлхийн голомтод ажиллаж байна.

Тус бүрэлдэхүүнд ахлах ахлагч Б.Цэрэнчимэд, ахлах ахлагч Б.Гүенбаатар, ахлагч Б.Борхүү, ахлагч Ч.Нямбаяр нар багтаж байгаа аж.

Тэд өвчилсөн малыг устгалд оруулах, зөөвөрлөх зэрэг эрсдэлтэй, хүнд нөхцөлтэй ажлыг гүйцэтгэж байна.

137 өрхийн 1178 мал өвчилжээ

Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас өгсөн мэдээллээр Булган, Үенч суманд нийт 137 өрхийн 1178 толгой мал шүлхий өвчнөөр өвчилсөн байна.

Одоогийн байдлаар өвчилсөн малын 980 гаруйг нь устгалд оруулаад байгаа аж.

Голомтыг хязгаарлах ажил үргэлжилж байна

Малын гоц халдварт шүлхий өвчин нь богино хугацаанд олон малд халдварлах эрсдэлтэй тул голомтын бүсэд хариу арга хэмжээ авч, өвчилсөн малыг устгалд оруулах, халдвар тархахаас сэргийлэх ажил үргэлжилж байна.

Цэргийн алба хаагчид болон холбогдох байгууллагууд голомтын бүсэд өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд өвчний тархалтыг хязгаарлах ажлыг үргэлжлүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй