Том оврын ачааны машин барьж явсан эмэгтэй TikTok үзэж байгаад осол гаргаж, зургаан хүний аминд хүрчээ

0 comments
Мидзуе Мидзутани

Япон улсын иргэн Мизүэ Мизүтани хэмээх эмэгтэй том оврын ачааны машин жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргаж, зургаан хүний аминд хүрчээ. Энэ талаар “FNN” мэдээллээ.

Уг эмгэнэлт явдал Миэ мужийн Шин-Мэйшин хурдны зам дээр гарсан байна. Прокурорын байгууллагын мэдээлснээр, мөргөлдөөн болохоос өмнөхөн жолооч TikTok дээр бичлэг үзэж байсан бөгөөд 13 секунд орчим хугацаанд замын хөдөлгөөнийг огт анхаараагүй байжээ.

Энэ хугацаанд хүнд даацын машин түгжрэл рүү ойртон очиж, урд зогсож байсан автомашинуудыг дайран мөргөсөн байна. Хэргийг хянан шийдвэрлэх явцад Мизүтани гэм буруугаа бүрэн хүлээжээ. Цү хотын тойргийн шүүхээс түүнд долоон жилийн хорих ял оноосон байна. Шүүгч түүний жолооны ард гаргасан үйлдлийг туйлын хариуцлагагүй явдал хэмээн тодорхойлж, эргэн тойрныхоо хүмүүсийн аюулгүй байдлыг ноцтой үл тоомсорлосон болохыг онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй